Луис Суарес Роналдуг "доош нь хийв"
33 минутын өмнө

"Дэлхийн аваргын үеэр намайг "сахилгагүйтсэн" гээд энэ шагналд дэвшүүлээгүй байх. Тэд нар дэлхийн аваргын үеэр онцгойрч чадаагүй бүх тоглогчдыг энэ жагсаалтад оруулах ёстой. Би жаахан гомдолтой байна. Өнгөрсөн улиралд би Английн "Ливерпүүл" багт их зүйлийг хийсэн шүү дээ. Гэхдээ хөлбөмбөгт хоёр дахь боломж гэж байдаг юм. Түүнийг би ашиглах болно. Гоол хийхгүй байгаадаа сэтгэлээр унахгүй байна. Би гоолдохгүй ч баг маань ялж байвал болох нь тэр. Гэхдээ л би хүсэн мөрөөдөж байсан багийнхаа өмсгөлтэй оруулсан анхны бөмбөгөө сүртэй тэмдэглэхийг хүсэж байгаа юм. Энд ирээд би сэтгэл санааны дэмжлэгийг ихээр авч байгаа. Баг хамт олон маань ч надтай байнга цуг байгаа билээ" хэмээн Суарес ярьжээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment