Thursday, November 13, 2014

Цол авсан бөхчүүд гомдолтой байна

Цол авсан бөхчүүд гомдолтой байна

Өнөөдөр 16 цаг 2 минут

Энэ жил Говь-Алтай болон Хөвсгөл аймгууд түүхт ойгоороо 512 бөх барилдуулсан нь бүс нутгийн наадамд барилдах бөхийн тоог хэтрүүлсэн, "Үндэсний их баяр наадмын тухай" хууль, "Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм"-ийг зөрчсөн гэж үзсэн билээ. Тиймээс МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаар уг наадамд шөвгөрч шинээр цол чимэг авсан бөхчүүдийн үзүүлсэн амжилтыг тооцохгүй байхаар шийдвэрлэсэн юм. Харин энэхүү шийдвэрт зарим бөхчүүд гомдолтой байгаа тул шүүхэд хандсан гэнэ. МҮБХ-оос уг асуудлыг шүүхээр эцэслэн шийдэгдтэл дээрх наадмуудад шинээр цол чимэг авсан бөхчүүдийг хуучин цол эрэмбээрээ барилдаж, бэлтгэл сургуулилтаа хийж байхыг зөвлөсөн байна. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment