Н.Алтанхуяг хувийн өш санаж намын даргад улайрч эхлэв үү?
1 цаг 54 минутын өмнө
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийнх нь орыг залгах Р.Амаржаргалыг хүлээн зөвшөөрөхгүй, Ерөнхий сайд болгохгүй гэсэн агуулгаар зөрүүдэлж, цаашлаад намын даргад өрсөлдөх болсноо мэдэгдээд байгаа юм. Яагаад Р.Амаржаргалыг Ерөнхий сайд болгохгүй вэ гэхээр түүнийг огцруулахад эсрэг кноп дарсанд ийнхүү эгдүүцэж, намаа нулимж, нүүр буруулсан хүн Ерөнхий сайд хийж болох уу гэсэн асуудлаар хандаж эхэлжээ. УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар түүнийг Ерөнхий сайдын суудлаас нь огцруулсны дараа УИХ-ын дарга З.Энхболд Засгийн газрын тамгыг Шадар сайдад гардуулан өгсөн юм.Гэтэл энэ шийдвэрийг "Буруу байсан" гэж үзэн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг эсэргүүцэж байгаа. Өөрөөр хэлбэл, Засгийн газар огцорсон ч дараагийн Ерөнхий сайд батлагдтал өмнөх Засгийн газрын эрх хүчин төгөлдөр хэвээр байна гэж үзэн өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, УИХ-ын даргын гаргасан шийдвэрийг хүчингүй болгохоор зэхсэн ч бүтэлгүйтээд байгаа билээ. Харин энэ бүтэлгүйтлийг нь намын нөхдүүд болоод сөрөг хүчнийхэн "Н.Алтанхуяг дутуугаа гүйцээж, өшөө авахын тулд Засгийн газрын тамга тэмдгийг авахаар зүтгэж байж магадгүй" хэмээн хардаж байгаа юм.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment