Вьетнам засварын газрууд татвар төлдөггүй
1 цаг 42 минутын өмнө
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй вьетнам автозасварын газруудад хяналт, шалгалтыг хийжээ. Нийслэлд засварын үйл ажиллагаа эрхлэж байгаа вьетнам автозасварын газруудын үйл ажиллагаа Авто тээврийн хуулийн хэрэгжилт болон түүнд нийцүүлж гарсан журам, улсын стандартын мөрдөлтийн байдлыг шалгаснаас 150 орчим вьетнам автозасварын газар үйл ажиллагаа явуулдгаас 55 нь шалгалтад хамрагджээ. Шалгалтад хамрагдсан дээрхи байгууллагын нийтлэг зөрчил нэлээд гарчээ.Тухайлбал, эрх бүхий байгууллагаар ангиллаа тогтоолгүй, тухайн жилд үйлчилгээ үзүүлсэн хэрэгслийн талаар судалгааг тогтоосон журмын дагуу гаргаагүй, ажилчдаа мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулаагүй, технилогийн картаа боловсруулаагүй, баталгаат хугацаа өгдөггүй, ажлын байрны гадаад болон дотоод орчинг хамгаалж камержуулаагүй, мөн ажиллаж байгаа хүмүүс нь ажлын байранд нийцсэн хувцас хэрэгсэл өмсөөгүй, хүрээлэн буй орчноо бохирдуулж, үйлдвэр үйлчилгээний зориулалтын байргүй зэрэг зөрчлүүд илэрсэн аж.
Мөн үйлчилгээний үнэ төлбөр өндөр ч Монгол Улсад татвар төлдөггүй нь тогтоогджээ. Иймд мөнгөн торгууль ногдуулж, зарим газруудын үйл ажиллагааг түр хугацаагаар хаах шийдвэрийг гаргасан байна. Түүнчлэн дээрхи засварын газруудад ямар ч хяналт шалгалт байдаггүй, биеэ үнэлэлтийн үүр уурхай болж, зарим засварын газруудад хаяа дэрлээд зочид буудал олноор бий болсон байгаа гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment