Thursday, November 20, 2014

Ди Каприо, Кристиан Бэйл нар яагаад Жобсын дүрээс татгалзсан бэ?

Ди Каприо, Кристиан Бэйл нар яагаад Жобсын дүрээс татгалзсан бэ?

1 цаг 44 минутын өмнө

Apple компанийг үүсгэн байгуулагч Стив Жобс агсны тухай өгүүлэх киноны бэлтгэл ажил ямар байгаа талаар Аарон Соркин хуваалцжээ. Sony компанийн санаачлан хэрэгжүүлж байгаа энэ төсөлд тэрбээр киноны зохиолчоор ажиллаж байгаа юм. Тиймээс тэр бүх зүйлийг нарийн мэдэж байгаа нь дамжиггүй.


Соркин Холливудын одод болох Леонардо ди Каприо, Кристиан Бэйл нар яагаад "Алимны хаан"-ы дүрд тоглохоос татгалзсан шалтгааныг дэлгэв.

Татгалзах болсон гол шалтгаан нь Жобсын дүрд тоглох жүжигчинд тавигдсан дэндүү хатуу шаардлага гэнэ. Жобсын дүрд тоглох жүжигчин 181 хуудас зохиолын 100-г нь ганцаар нь "гүйцэтгэх" болно. Жобсын дүр дээр анхааралтай ажиллахын тулд зохиолч түүний охин Лизаг урьж оролцуулж байгаагаа өгүүлэв. Өдгөө Жобсын дүрийг бүтээх жүжигчинд Майкл Фассбендерын нэр яригдаж байгаа аж. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment