Газар хөдлөлтөөр сургуулийн цонх хагарчээ
Өчигдөр 15 цаг 37 минут
Өмнөговь аймгийн Номгон сумаас зүүн зүгт 24 км-ийн зайтай газарт өчигдөр 4,9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ талаар ОБЕГ-ын үндсэн чиглэлийн дэд дарга хурандаа Дарь.Сүхбаатар "Өчигдөр 09:00 цагт Өмнөговь аймгийн Номгоны төвөөс 29 км 4,9 магнитудын, тус төвөөс зүүн зүгт 10:45 цагт 3,8 магнитудын, мөн 11:05 цагт 4,7, 11:44 цагт 4,2 магнитудын хүчтэй газар хөдлөсөн.Газар хөдлөлтийн улмаас Номгон сумын сургуулийн цонхнууд хагарч, ханын шавар нурсан байна. Болсон явдлыг нарийн шалгуулахаар өнөө өглөө сумын холбогдох байгууллагуудад үүрэг өгсөн ч шатахууны асуудлаас болоод газар хөдлөлт болсон голомт руу оройтож гарч байна гэсэн. Газар хөдлөлтийн талаар Одон орон, Геофизикийн судалгааны төвийнхөн илүү их мэдээлэл цуглуулахаар ажилчид томилон нарийн судалгааг явуулж байгаа" гэсэн мэдээлэл өгөв. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment