Monday, November 24, 2014

Лэди Гага архидах, тайчих дуртай

Лэди Гага архидах, тайчих дуртай

Өчигдөр 14 цаг 17 минут

Дуучин Лэди Гагагийн Европоор хийж буй аялан тоглолт үргэлжилж байгаа аж. Сүйхээтэй бүсгүй хүмүүсийг цэнгэлдэх хүрээлэнд олноор нь ирүүлэхийн тулд янз бүрийн арга сэдэж байгаа гэнэ. Өдгөө тэрбээр тайчих үзүүлбэр үзүүлэх болжээ. Өмнө нь 28 настай дуучин бүсгүй тоглолтуудын өмнө янз бүрээр тайчдаг байсан билээ. Шүтэн бишрэгчдээ уйдаахгүй гэж тэр.


Харин одоо тоглолтын үеэр тайчих болов. Америк бүсгүй дуу дуулж, бүжиг хийх хооронд тайчиж байгаа аж. Хувцсаа солих гэж хөшигний ардуур оролгүй тэрбээр шууд тайзан дээр өмсгөлөө тайлж шидэх болжээ. Харин туслахууд нь дараагийн хувцсыг өмсүүлнэ. Энэхүү үзүүлбэрийг сэрэл хөдөлгөм гэж хэлж болохгүй. Гага хөхөвчгүй байх үеэр үзэгчид орилолдон, энэ гэнэтийн шоуг гар утсандаа бичиж авч байгаа юм.

Чөлөөт цагаа Гага нэлээд дэлгэрсэн аргаар өнгөрүүлж байгаа гэнэ шүү. Найз нөхөдтэйгээ хамт аяга тагш юм уудаг аж. Миланд тоглосон концертын дараа дуучин бүсгүй нэрт загвар зохион бүтээгч Донателла Версачегийн охин Аллегратай шоудсан байна. Тэр үдэш тэд цагаан архийг чамгүй хүртжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment