Д.Оюунтуулд найз нь тусалж байна
1 цаг 28 минутын өмнө
БНСУ руу арьс, гоо заслын хагалгаанд орохоор явсан жүжигчин Д.Оюунтуулыг найз нь хүлээж авч, туслаж дэмжиж байгаа аж. Түүний найз сэтгүүлч, яруу найрагч Х.Дуламсүрэн Солонгост нэгэн томоохон эмнэлэгт хөтөч хийдэг бөгөөд найз Туулдаа тусалж, хамгийн сайн гэх эмнэлгийг сонгосон байгаа гэнэ. Ийнхүү найзыгаа ирэнгүүт "Үргэлж хамтдаа" гэсэн зургийг хамтдаа даруулж, цахим хуудсандаа тавьжээ. Мэргэжил нэгтийнхээ дээрээс буцалсан ус хийж шалзалсан хэрэгт буруутгагдсан Ц.Алдармаа эмчилгээний зардлыг нь зуун хувь гаргаж байгаа бөгөөд түүний давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 20-нд Нийслэлийн шүүхэд болох тов гарсан байгаа юм.Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment