Түлээгээр явдаг "тэрэг"
Өнөөдөр 12 цаг 11 минут
Автомашин үйлдвэрлэгчид байгаль орчинд хор хөнөөлгүй унаа бүтээх ажил дээр эрчимтэй ажиллаж байгаа билээ. Тэд устөрөгч, ногоон эрчим хүчийг ашиглахаар зорьж байгаа юм. Харин Их Британийн Корнуоллын гурван сайн эр уураар ажилладаг унадаг дугуйг бүтээсэн аж. Тэр унадаг дугуй түлшиндээ үртэс ашигладаг байна. Хөдөлгүүр дотор үртэснүүд шатаж, ажиллагаанд оруулна. Түлээ шатах үеэр хий ялгараад ууршина.Дөрөөг жийхийн оронд унаач хүн хөлөөрөө дэвсэн нэг морины хүчин чадал гаргах боломжтой хөдөлгүүрийг ажиллагаанд оруулна. Ингэснээр унадаг дугуйнаас гурав дахин илүү хүчтэй хөдөлгүүрт машин болно. Өдгөө сайн эрчүүд өөрсдийн шинэ технологийг намагтай газар туршиж байгаа бөгөөд ирээдүйд үйлдвэрлэлд оруулж чадна гэдэгтээ итгэж байгаа аж. Тэдний зохион бүтээсэн унадаг дугуй нэг килограмм үртэс түлээд 40 орчим километр замыг туулах чадвартай гэнэ. Байрнаасаа хөдлөхийн тулд таван минут орчим хугацаа шаардагдах юм.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment