Friday, November 14, 2014

Криштиану Роналду “Барса”-д гэнэ үү?

Криштиану Роналду "Барса"-д гэнэ үү?

36 минутын өмнө


Хөлбөмбөгч асан, "Барселона"-гийн экс дасгалжуулагч Йохан Кройфф Каталонийн багийн ерөнхийлөгчийн суудалд суухаар горилж буй Жоан Лапорта "Реал"-ын довтлогч Криштиану Роналдуг өөрийн болгох сонирхолтой байгаа гэх мэдээллийг тайлбарлав. "Үүнийг дэндүү сүртэй хүлээж авах хэрэггүй. Энэ бол зүгээр л таамаглал. Спорт бол тоглоом наадгай билээ. Энд олон зүйл болж мэднэ. Харин энэ тохиолдолд тийм биш. Тийм зүйл боломжгүй. Лапорта түүнийг болон Моуриньюг авчирч чадна гэж би бодохгүй байна" хэмээн Кройфф мэдэгджээ.

Өчигдөр "Барселона" багийн ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөж буй Жоан Лапорта Криштиану Роналду болон Лондон хотын "Чэлси" багийн дасгалжуулагч Жозе Моуриньюгийн төлөөлөгчтэй уулзсан билээ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment