Friday, November 14, 2014

“ТВ коктейль”-ийнхэн дуучин хайхаа больжээ

"ТВ коктейль"-ийнхэн дуучин хайхаа больжээ

1 цаг 31 минутын өмнө

Хошин урлагийнхан дотроос хамгийн бүтээлч, эв нэгдэл­тэй, дэлгэц болон тайзыг чадварлаг хослуулж чадсан уран бүтээлчдийг нэрлэ гэвэл "ТВ коктейль" хамтлагийг хэлэх хүмүүс маш олон болов уу. Хамгийн анх "Намрын синдром" киногоор дэлгэцийн урлагт хүч түрэн орж ирсэн тэд тухайн үед киноныхоо дууг Төрийн шагналт Д.Болдод таван сая төгрөг өгөн байж дуулуулж байсан сураг бий.
   

Гэсэн хэдий ч Д.Болдын дуунаас илүүтэй кино нь амжилт олж, дараа жил нь "Мөнгөний гахай" гэх мэт кино бүтээж чамгүй амжилт олсон билээ.
   
Тэд киноныхоо саундтрэк буюу дууг өөрсдөө дуулж эхэлсэн нь боломжийн санагдаж, урам орсон тул сүүлд бүтээсэн киноныхоо хөгжилтэй дууг өөрсдийн студи дээр бичүүлжээ. Жүжигчин байна гэдэг нь тайзны бүхий л төрөлд авьяас билэг шаарддаг зүйл.
   
Энэ зарчим, давааг амжилттай давж Өөскө, Цоомоо, Цэнд-Аюуш гурав хөөрхөн дуулж байна гэж мэргэжлийн дуучид тэднийг ихэд үнэлсэн гэнэ шүү. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment