Friday, November 14, 2014

Николь Шерзингер хайрт дээрээ очив

Николь Шерзингер хайрт дээрээ очив

1 цаг 19 минутын өмнө

Америкийн дуучин Николь Шерзингерт Эндрю Ллойд Уэбберын "Муурнууд" гэдэг дуулалт жүжигт тоглох саналыг тавьсан бөгөөд бэлтгэл ажил ирэх сард эхлэх гэнэ. Уг дуулалт жүжиг Лондон хотод тавигдах бөгөөд дуучин эмэгтэй Англид очиж суурьшихыг зөвшөөрчээ. Түүнд тийшээ нүүх бас нэг том шалтгаан бий.

Шерзингерын найз залуу болох "Формула-1" уралдааны нисгэгч Льюис Хэмилтон Монакод амьдардаг англи эр билээ. Тэд найман жилийн хугацаанд үерхэж байгаа бөгөөд хол зайтай амьдрах нь хэцүү байгаа юм.

36 настай Шерзингер өөрийн Инстаграм дээр Хэмилтонтой авахуулсан гэрэл зургаа тавиад дор нь "Лондон хотод нүүж очиход маань хэн надад туслаж байгааг та нар хар л даа. Миний хайртай эр Льюис Хэмилтон надтай хамт хүнс цуглуулахаар дэлгүүр явж байна" хэмээн бичжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment