Кака эхнэрээсээ салжээ
1 цаг 15 минутын өмнө
"Сан-Паулу" болон Бразилийн шигшээ багийн хагас хамгаалагч Кака, түүний эхнэр Каролина Селико нар гэрлээд есөн жил хамт амьдарсны эцэст салах шийдвэр гаргажээ. Тэд салах гэж буй тухай яриа энэ оны зургаадугаар сараас хойш гарч байсан ч дөнгөж сая л нотлогдсон аж. Тэдний хамтарч гаргасан мэдэгдэлд энэхүү шийдвэрийг харилцан ярилцаад гаргасан гэдгээ өгүүлжээ.Кака, Каролина хоёр зургаан настай Лука хүү, гурван настай Изабелла гэдэг охинтой билээ. Эхнэр нь тамирчин нөхрөө дагаж АНУ руу явах хүсэлгүй байсан нь тэдний салалтад нөлөөлсөн байж мэдэх юм. Энэ жил Кака Америкийн "Орландо" багт очсон бөгөөд ирэх жилийн гуравдугаар сар хүртэл Бразилийн "Сан-Паулу" багт түрээсээр очсон байна. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment