Ерөнхий сайд огцорлоо
3 минутын өмнө
Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсний дараагаар улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй ярьлаа. Чуулганы хуралдаанд 66 гишүүн оролцсоноос "Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжье" гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 54 хувь нь буюу 36 дэмжив. Ингэснээр хоёр жил гаруй үйл ажиллагаа явуулсан Шинэчлэлийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байна.Дараагийн Ерөнхий сайдыг томилогдтол Шадар сайд Д.Тэрбишдагва Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэх тухай тогтоолыг УИХ-ын дарга уншиж танилцууллаа. Санал хураалтын дараа УИХ-ын дарга З.Энхболд бүлгүүдийн дарга нарыг өрөөндөө яаралтай дуудсан юм. Ийнхүү УИХ-ын нэгдсэн чуулган өндөрлөлөө. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment