Friday, November 14, 2014

Буриадыг зорьсон монгол жуулчин амиа алджээ

Буриадыг зорьсон монгол жуулчин амиа алджээ

1 цаг 11 минутын өмнө

Өнөөдрөөс эхлэн манай улсаас хойд хөрш рүү 30 хоногийн хугацаанд визгүй зорчих болсон нь аялаж, зугаалах сонирхолтой иргэдэд таатай мэдээ байлаа. Гэтэл үүний хажуугаар тун харамсалтай явдал болжээ. Тодруулбал, ОХУ-ын Буриадад Монголын жуулчин машинд дайруулан амь насаа алдсан хэрэг гарсан байна. Буриадын Цагдаагийн газрын мэдээлснээр энэ сарын 13-ны өглөө найман цагт Улаан-Үд-Хиагтын зам дээр манай улсын жуулчид сууж явсан автобус эвдрэн зогссон аж. Жуулчдыг өөр автобусанд шилжүүлэн суулгаж, ачаа барааг нь зөөж байхад Монголын нэг жуулчин замаар явж байсан "Вольво" автомашинд дайруулан, эмнэлгийн тусламж авч чадалгүй газар дээрээ нас баржээ. Хохирогч 1941 онд төрсөн эрэгтэй хүн байсан гэнэ. Тус улсын цагдаагийн газар одоогоор хэргийн газарт үзлэг, шалгалт хийж байгаа аж.
Эх сурвалж: Time.mn Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment