Боно азтай
1 цаг 53 минутын өмнө
Ирландын алдарт дуучин Боно Дублин хотоос Берлин рүү нисэхдээ золтой л амиа алдчихаагүй гэнэ шүү. Онгоц хөөрөөд нэг цаг болж байтал онгоцны сүүл хэсэгт хүчтэй тэсрэх чимээ сонсогджээ. Тэгтэл онгоцны арын хаалга салж унасан байв. Азаар хэн ч бэртэж, гэмтээгүй бөгөөд нисгэгч нь онгоцоо аятайхан шиг буулгаж дөнгөсөн аж.Нислэгийн үеэр зорчигчид ачаа тээшээ алдсан ч амь насаа алдаагүйдээ баяртай хоцров. Ослын шалтгааныг холбогдох байгууллагууд шалгаж эхэлжээ. Боно онгоцны зорчигчид ямар аюулд нэрвэгдсэн байсныг мэдээд цочирдсон ч бүх юм сайхан өндөрлөсөнд баяртай суугаа гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment