Friday, November 14, 2014

Дэррик Роуз аминдаа хайртай

Дэррик Роуз аминдаа хайртай

1 цаг 44 минутын өмнө

Сагсан бөмбөгийн "Чикаго Буллз" багийн холбон тоглогч Деррик Роуз олон удаагийн бэртлийн дараа ажилдаа хэрхэн ханддаг болсон талаараа ярьжээ. Багийнхаа тэргүүн тоглогч Роуз өвдгөндөө хоёр ч удаа мэс ажилбар хийлгүүлж, сүүлийн хоёр улиралд талбай дээр ердөө арван удаа гарсан билээ. Энэ улирлын эхэнд холбон тоглогч залуу хөл нь дахиж эвгүйрхсэн тул хэд хэдэн тоглолтод оролцож чадаагүй байгаа.


"Ачааллаа тараан байршуулахыг бодож байгаа. Намайг талбай дээр гарахгүй болохоор хүмүүс уурлаж байгаа гэдгийг мэдэж байна. Гэхдээ хүмүүс нэг зүйлийг ойлгох ёстой. Бэртэлтэй хүн яаж талбай дээр гарах билээ дээ. Би ирээдүйгээ бодож сууна. Тоглож дуусаад эрэмдэг зэрэмдэг амьтан үлдмээргүй байна. Ухаалаг байх хэрэгтэй. Хүмүүс намайг ойлгох байх" хэмээн Роуз ярив. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment