Friday, November 14, 2014

Бритни Спирс найз залуутайгаа гэрээ байгуулжээ

Бритни Спирс найз залуутайгаа гэрээ байгуулжээ

1 цаг 19 минутын өмнө

Урлагийн замнал нь амжилттай байгаа поп дуучин Бритни Спирс сайн хүнтэй учирч чадахгүй өнөөг хүрч байгаа билээ. Тэрбээр хуримын даашинз өмсөн, хайртай хүнтэйгээ хувь заяагаа холбохыг удаа дараа оролдсон ч эцсийн мөчид бүх төлөвлөгөө нь нурж, Бритни бүсгүй ганцаар үлдэж байсан юм. Өдгөө Спирс бүсгүй дахин дурлажээ. Энэ удаа түүний сонгосон залуу бол телевизийн продюссер Чарли Эберсол гэнэ. Өмнө нь тэрбээр Оросын теннисчин бүсгүй Мария Шараповатай үерхэж байв.


Бритнигийн аав Жэйми Спирс асуудлыг шийдэх хэмжээний эрх мэдэлтэй хүн билээ. Өдгөө 32 настай дуучин охин нь аавынхаа асрамжид байгаа бөгөөд эцгийнхээ шийдвэрээс зөрөх эрхгүй юм. Ноён Спирс охинтойгоо үерхэж буй Чарлиг хувийн амьдралаа хэн нэгэнд дэлгэхгүй гэсэн хатуу заалттай гэрээнд гарын үсэг зуруулж дөнгөжээ. Хэрэв Чарли гэрээг зөрчвөл үлэмж хэмжээний торгууль хүлээх болно. Ийм гэрээг Бритни Спирсын өмнөх найз залуучууд ч үзэглэж байсан юм. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment