Wednesday, November 26, 2014

Эмэгтэй хүний дур булаам байдлыг хоолойгоор нь тодорхойлж болно

Эмэгтэй хүний дур булаам байдлыг хоолойгоор нь тодорхойлж болно

44 минутын өмнө

Дэндүү сэтгэл татам, сэрэл хөдөлгөм хоолойтой эмэгтэйчүүд нүүрний өвөрмөц хэлбэртэй байдаг аж. Дарвагар зузаан уруул, өргөн шанаа, жижиг эрүү, нүүрний симметри буюу харьцаа өв тэгш байдаг гэнэ. Генийн бүтэц сайтай гэдгийг нүүрний харьцаа илтгэдэг байна.

Эрдэмтэд судалгаандаа 42 оюутан бүсгүйг урьж оролцуулаад, тэдний гэрэл зургийг авч, дуу хоолойных нь бичлэгийг хийжээ. Дараа нь бичлэгийг эрчүүдэд сонсгов. Улмаар гэрэл зургуудыг нь үзүүлжээ. Хамгийн дур булаам, гижиг хүргэм дуу хоолой үнэхээр л ихэнхи тохиолдолд царайлаг бүсгүйчүүдийнх байжээ.

Эрдэмтэд энэ үзэгдлийг дараахь байдлаар тайлбарлав. Гоё сайхан дуу хоолой нь зөв байршсан улаан хоолой, хамраараа чөлөөтэй амьсгалах байдал, хамрын хөндий зөв хэлбэртэй байх зэргээс хамаардаг гэнэ. Эдгээр шинж тэмдгүүд тухайн хүний нүүрний хэлбэр зөв харьцаатай гэдгийг илтгэнэ. Өмнө нь явуулсан судалгааны ажил ч үүнийг батлаж байгаа юм. Нам, цахиртсан хоолойтой эмэгтэйчүүд ажилд орох ярилцлагад ороод хангалтгүй дүн авдаг гэнэ. Хоолойны ийм өнгө таагүй сэтгэгдэл төрүүлдэг байна. Ажил олгогчид ийм хүүхнүүдийг найдваргүйд тооцдог аж. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment