Д.Сугарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг дахин тавина
31 минутын өмнө

Хуулийнханд сугалагддаггүй Д.Сугарын асуудал бүр чимээ тасрав. Улсын Ерөнхий прокурорын газраас УИХ, Засгийн газарт бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг тавиад багагүй хугацаа өнгөрсөн ч сураг алга. Тиймээс дахиад тавина гэдгийг эх сурвалж дуулгав.
Д.Сугарын хувьд МИАТ-ийн экс удирдлагуудтай хамт их хэмжээний мөнгө угаасан хэрэгт холбогдон шалгагдаж байгаа бөгөөд нөгөөдүүл нь ялаа эдэлж байгаа юм.
Тэрбээр ТӨХ-ын дарга асан, одоогийн Үндсэн хуулийн цэцийн гишүүн байхдаа эл хэрэгт холбогдсон юм. Үндсэн хуулийн цэцийн гишүүн болохоор мөрдөн байцаах, шалгах ажиллагаа явуулж болдоггүй учир УЕП-ын газраас бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг удаа дараа тавьж байгаа билээ.
Бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн тохиолдолд түүнд хуулийн байгууллагаас мөрдөн байцаах ажиллагаа явуулах эрх олдож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх үүрэг нь нээлттэй болох аж. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment