Дэндүү хартай бүсгүй нөхөрт гарчээ
1 цаг 2 минутын өмнө
Их Британийн Шепшед хотын оршин суугч 31 настай Дебби Вуд гэдэг бүсгүй хамгийн хартай эмэгтэйгээр тодроод байгаа. Тэрбээр өдөр болгон өөрийн нөхрийн гар утсанд ирсэн мэдээлэл, залгасан дугааруудыг нэгбүрчлэн шалгадаг аж. Мөн нөхрийнхөө дансны гүйлгээнүүдийг нарийн шалгахаас гадна компьютерийнх нь бүх мэдээллийг шинжилж, түүний хэлж ярьж байгаа зүйл үнэн эсэхийг худал ярьж буйг илрүүлдэг төхөөрөмж ашиглан мэднэ. Эрчүүдэд ийм өндөр шаардлага тавьдаг хэдий ч саяхан тэрбээр ашгүй нэг юм нөхөрт гарчээ. Энэ мэдээ сэтгүүлчдийн анхаарлыг ихэд татсан байна. Тэд бүсгүйг нөхрийнх нь хамт телевизийн шоуд урьж оролцуулав.

Томоотой, дэндүү тайван нөхөр нь болох Стив сонин зантай эхнэртээ хайртай гэдгээ илэрхийлжээ. Стив эргэлзэж, тээнэгэлзэлгүй өөрийн бүх цахим хуудасны мэдээллийг эхнэртээ үзүүлсэн бөгөөд худал ярьж буйгаа илчлэх зорилгоор холбогдох төхөөрөмж авахыг зөвшөөрчээ. Энэ явдалд инээдтэй зүйл нэг ч үгүй. Учир нь, Дебби Вуд эрүүл биш нэгэн юм. Тэрбээр "Отеллогийн хам шинж" гэдэг өвчнөөр өвдсөн аж. Энэ өвчнийг туссан хүн өөрийн мэдэлгүй хардаж, сэрддэг зуршилтай болдог. Согтууруулах ундаа, хар тамхийг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд энэ өвчнийг тусах магадлал өндөр билээ.

Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment