Tuesday, November 11, 2014

2050 он гэхэд хүмүүс секс хийхээ болино

2050 он гэхэд хүмүүс секс хийхээ болино

14 минутын өмнө

2050 он гэхэд Барууны хүмүүс нөхөн үржихүйн зорилгоор секс хийхээ больж магадгүй гэнэ. Сексийг зөвхөн таашаал авах гэж хийдэг болно. Харин хүн амын тоог хадгалж үлдэхийн тулд хиймэл үр хөврөлийн аргыг өргөнөөр ашиглах юм. Явцдаа энэ аргачлал ердийн нэг үйл ажиллагаа болох аж.

Хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах эм бэлдмэлийг бүтээсэн Стэнфордын их сургуулийн 91 настай профессор эрдэмтэн Карл Жерасси ийм таамаглал дэвшүүлжээ. Түүний бодлоор ирээдүйд жирэмслэлтээс хамгаалах эм бэлдмэлүүд хэрэглээнээс гарч, хүмүүс хиймэл үр хөврөлийг өргөнөөр ашиглах гэнэ. Хүмүүс залуу халуун насандаа өөрсдийн бэлгийн эд эсийг хөргөгчинд хадгалуулах бөгөөд улмаар хүүхэд хийх, тээх чадвараа үгүй болгоно.

Залуу насандаа ийм ажилбарыг хийлгүүлснээр хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт зэргээс ангид байх юм. Энэ технологийг ашигласнаар хүмүүс яг хүссэн үедээ хүүхэдтэй болох боломжтой билээ. Бас нэг чухал зүйл бол хүсээгүй жирэмслэлтэд өртөх айдас үгүй болсноор бэлгийн амьдрал илүү чанарлаг, таашаал дүүрэн болох аж. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment