Wednesday, November 19, 2014

Р.Амаржаргалыг Ерөнхий сайд болгосон бол дэмжих байлаа

Р.Амаржаргалыг Ерөнхий сайд болгосон бол дэмжих байлаа

Өнөөдөр 15 цаг 11 минут

- МАН энэ парламентын хугацаанд засагт орж ажиллахгүй -


УИХ дахь МАН-ын бүлгийнхэн Төрийн ордонд мэдээлэл хийв. Энэ мэдээлэлд АН шинээр эмхлэх засгаа МАН-тай хамтарч байгуулах хүсэлтээ өгөөгүй гэдгийг албан ёсоор мэдэгдээд Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад жинхлэхэд МАН дэмжихгүй гэдгээ зарлалаа. Мөн АН-ын бүлгээс Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн Ч.Сайханбилэгийг дэмжих талаар зөвшилцөх албан ёсны бичиг ирүүлснийг МАН-ынхан "Дэмжихгүй" хэмээн албан ёсны хариу өгсөн байна.

Дэмжихгүй гэсэн шалтгаанаа "Өмнөх Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан тул дэмжихгүй" гэж МАН-ын дарга ярьсан юм. Ер нь МАН Засгийн газар болоод сайд нарыг огцруулах асуудал тавих болгонд Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллах гэж байна гэсэн хардлага дагалддаг учраас энэ парламентын хугацаанд засагт орж ажиллахгүй гэсэн байр суурийг баримталж байгаагаа М.Энхболд хэлээд амжсан юм.

Ирээдүйд байгуулагдах Засгийн газрын хувьд Шинэчлэлийн Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж байсан гишүүдээс илүү чадвартай, мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн баг ажиллавал улс, орныг эдийн засгийн хүндрэлээс гаргаж чадна гэж бүлгийн дарга С.Бямбацогт хэллээ.

Монгол Улс Засгийн газаргүй 14 хонож байна. Сөрөг хүчнийхэн улс, орноо бодохгүй, Засгийн газар байгуулахад саад болж байна гэсэн сэтгүүлчдийн шүүмжлэлд намын дарга М.Энхболд "Бид Ерөнхий сайдын асуудлаар АН-ын албан бичгийн хариуг өдөрт нь өгсөн. Засгийн газраа байгуулах гэж АН-ынхан дотроо хоёр долоо хоног хуралдаж байна" гэж хариулав.

Тэдний хувьд харин Р.Амаржаргал Ерөнхий сайд болсон бол дэмжих магадлалтай байснаа нуусангүй. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment