Улаан чулууг хууль бусаар түүсээр байна
Өнөөдөр 15 цаг 35 минут
Он гарснаас хойш Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт иргэд байгалийн улаан чулууг түүж байгаль сүйтгээд зогсохгүй амь насаа алдаж, бэртэж гэмтсэн хэрэг гарсан билээ. Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу цагдаа, мэргэжлийн хяналт, байгаль орчны газар хамтран дөрөвдүгээр сараас эргүүл, хамгаалалт гарган ажиллаж байгаа ч дийлэхгүй байгаа гэнэ.Эргүүл, хамгаалалтын хэсэг өнгөрсөн хугацаанд улаан чулууг хууль бусаар түүж байгаа иргэдийн 400 мотоцикл, 20 гаруй машин хураан саатуулсан ч эдийн засгийн хямралтай байдал хэмээн буцаан олгожээ.
Иймээс өнгөт болон гоёлын хагас эрдэнийн чулуу худалдан авч хууль бус үйлдлийг дэмждэг иргэдийг тагнуул, цагдаагийн байгууллага олж тогтоох шаардлагатай болоод байгаа аж. Мөн МХЕГ-аас өнгөт болон гоёлын хагас эрдэнийн чулууг хилээр гаргахгүй байх талаар гаалийн байгууллагад шаардлага хүргүүлжээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment