Ким Кардашьян дахиад л уулга алдууллаа
Өнөөдөр 13 цаг 50 минут
Ким Кардашьян охин нь үнэтэй гар цүнхийг нь эрээн мяраан болтол нь зурж, баллачихсан байвал хүүхдээ загнахгүй гэнэ шүү. Тэр ч бүү хэл, тэрбээр дээр нь зураг зурагдсан чамин цүнхээ бахархалтай нь аргагүй барьж, охиныхоо урлагийн авьяасыг бүгдэд дэлгэх аж. Хэд хоногийн өмнө Ким бүсгүй олны өмнө сонин янзын юм зурагдсан Hermes брэндийн гар цүнхтэй гарч иржээ. Цүнхэн дээр ногоон, шар, хөх өнгийн балаар эрээн мяраан болгож орхисон байв. Охин нь өнгөрсөн сард ээжийнхээ төрсөн өдрөөр ийм гэнэтийн бэлгийг Кимд барьсан аж.

"Би Каньегээс хайрцагтай бэлэг аваад онгойлготол Hermes-ийн элдэв зураг зурагдсан гар цүнх гарч ирсэн. Дараа нь надад бичлэг үзүүлсэн. Түүн дээр миний хайртай охин тэр цүнхэн дээр өөрийн гараар зураг зурж байгаа нь харагдав. Сэтгэл их хөдлөсөн шүү. Эхлээд би нэг шинэ мундаг зураач үүнийг бүтээсэн гэж бодсон. Гэтэл миний төрсөн охин үүнийг хийсэн байлаа. Гайхалтай юм шүү" гэж Ким ярьжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment