Хийн хэрэглээг дэмжихдээ аюулгүй байдлыг орхигдуулж болохгүй
0 минутын өмнө
Тиймээс эхний ээлжинд туршилтын журмаар Баянхошууны эцсээс Долоон буудал хүртэлх хэсэг буюу Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй дүүргийн утааны голомтын бүс дэх 5000 өрхөд энэ сарын 01-нээс эхлэн плитканы иж бүрдэл нийлүүлж эхэлсэн байна. Хийн плитканы иж бүрдэл 200 мянган төгрөгийн өртөгтэй. Энэ үнийн дүнгийн 70 хувийг хөнгөлж, 60 мянган төгрөгөөр айл өрхүүдэд нийлүүлж байгаа аж. Иж бүрдэлд плитка, баллонтой хий, аюулгүйн хамгаалалтын хэрэгслүүд багтаж байгаа ба айл өрхүүдэд хүргэж, суурилуулж өгөх дуудлагын баг ажиллуулж байгаа юм байна. Гэсэн хэдий ч сайжруулсан зуухаа зөв галлаж чадахгүй байгаа манайхан хийн плиткаг аюулгүй ажиллуулж чадах болов уу гэсэн болгоомжлол иргэдийн дунд гарчээ.
Учир нь, өнгөрсөн онд л гэхэд хий дэлбэрсний улмаас нэг хүүхэд, насанд хүрсэн 11 хүн гэмтэж бэртсэн гэсэн тоо байдаг. Хамгийн сүүлд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Алтай хотхоны замын урд байрлах Цэлмүүн хотхоны 43б байрны дөрвөн давхрын айлд нэг удаагийн газ дэлбэрч, гэрт байсан нэг хүн бүрэн түлэгдэж, гэрийнх нь хаалга базсан цаас шиг болоод зогсохгүй орцных нь лифтний бэхэлгээ тасарч унасан хэрэг гарсан. Манай улс ийнхүү хийн хэрэглээг бодлогоор дэмжиж, айл өрхүүдэд хөнгөлөлттэй үнээр хийн плитка тарааж буйн дээр хийн агуулахыг өргөтгөж байгаа аж. "Дашваанжил", "Юнигаз", "Гор газ" гэсэн гурван компани агуулахын багтаамжийг 1100 тн-оор нэмэгдүүлэх ажлыг хийж гүйцэтгэсэн байна.
Ингэхлээр хийн хэрэглээ улам бүр нэмэгдэх нь тодорхой болж байгаа юм. Тиймээс аюулгүй ажиллагааны дүрмийг сайтар сахиж, хэрэглэх заавартай заавал танилцах, хүйтэн газраас гаргаж ирээд шууд хэрэглэхээс зайлсхийх, нэг удаагийн хий хэрэглэсэн бол дууссаных нь дараа цоолж хаях, том баллонтой хий бол хэрэглэж дуусаад заавал хааж байх зэргийг хэвшүүлэх шаардлагатай ба ямар ч тохиолдолд "монголчилж" болохгүй гэдгийг анхааруулж байна. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment