Скарлетт Йохансон нууцаар гэрлэв үү?
1 цаг 7 минутын өмнө
Жил бүр Нью-Йорк хотод болдог хүмүүнлэгийн Champions of Rockaway үдэшлэгийн үеэр "Сэнди" шуурганд өртөж хохирсон хүмүүст зориулан хөрөнгө мөнгө цуглуулах гэж байтал улаан хивсэн дээр Скарлетт Йохансон бүсгүй гараад иржээ. Түүнтэй хамт энэ арга хэмжээнд ихрийн өрөөсөн Хантер нь ирсэн байв.Гэхдээ олон түмний анхаарлыг тэр залуу татсангүй. Хүмүүсийн нүд жүжигчин бүсгүйн ядам хуруунд үлэмж том бриллиантан шигтгээтэй бөгж зүүлттэй байгааг гөлрөв. Жүжигчин бүсгүй баруун гараа даашинзныхаа хуниасанд нуухыг оролдсон ч бүтэлгүйтжээ.
Хэрэгт дуртай хүмүүс Скарлеттыг өөрийн дурлалт залуу Ромен Дориактай нууцаар гэрлэсэн байж магадгүй гэж таамаглав. Саяхан тэд Роуз гэдэг охины эцэг, эх болсон билээ. Харин жүжигчин бүсгүй энэ цуу ярианд тайлбар хийсэнгүй. Тэрбээр өөрийн хувийн амьдралын талаар ярих дургүй нэгэн. Охиноо тээж байхдаа тэрбээр гэрлэхийг нэг их яарахгүй байна гэж мэдэгдэж байсан удаатай. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment