Гвинет Пэлтроу: "Би үрчлээсэндээ хайртай"
1 цаг 28 минутын өмнө
Жүжигчин Гвинет Пэлтроу жам ёсоороо хөгшрөх явцыг хүчээр зогсоож, пластик мэс ажилбар хийхийн эсрэг уриалсан алдартнуудын эгнээнд нэгджээ. 42 настай од бүсгүй өөрийн гадаад үзэмжид хэзээ ч сэтгэл зовж байгаагүй бөгөөд үрчлээс нь таалагддаг болохыг мэдэгдэв.

"Би үнэхээр гоё хөгшрөхийг хүсдэг. Та нар үүнтэй тэмцэж болох юм. Гэхдээ л байгаа байдалтайгаа эвлэрэх нь зүйтэй. Харин ч ухаалаг, намбалаг болох хэрэгтэй юм. Үүнд буруу зүйл огт байхгүй" гэж Гвинет бүсгүй ярьсан байна. Түүнчлэн жүжигчин бүсгүй толинд харах дургүй гэдгээ өгүүлэв. "Би толины өмнө хэдэн цагаар суудаг хүмүүсийн нэг биш. Хааяа нэг толинд харж нүүрээ будах явдал бол гарна. Гэхдээ айхтар будахыг хүсдэггүй. Сормуусаа будаад, уруулаа өнгөлчихөд л болох нь тэр. Гоё сайхан, эрүүл, залуу харагдахын гол нууц нь зөв хооллолт, биеийн ачаалал билээ" хэмээн Пэлтроу ярьжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:
Post a Comment