Tuesday, November 25, 2014

Майли Сайрус шинэхэн амрагтайгаа төрсөн өдрөө тэмдэглэв

Майли Сайрус шинэхэн амрагтайгаа төрсөн өдрөө тэмдэглэв

Өчигдөр 14 цаг 12 минут

Уржигдар Америкийн дуучин Майли Сайрус 22 насыг зоогложээ. Өөрийн төрсөн өдрийг тэрбээр ойр дотны найз нөхдийнхөө хүрээнд хөгжилтэй тэмдэглэсэн байна. Патрик Шварценеггерын ээж, аав хүүгээ "Завхай зайдан" дуучин Майли Сайрустай харьцахад дургүй байгаа ч 21 настай залуу түүнтэй уулзсан хэвээр байгаа юм. Тэр ч байтугай, Патрик төрсөн өдрийнх нь үдэшлэгт хүрэлцэн иржээ.


Тэрбээр гэрэл зурагчдаас холхон шиг байхыг хичээсэн ч Майлитай хамт байгаа ганц нэг зураг нь хэвлэлд гараад амжив. Патрикийн эцэг, эх Өмнөд Калифорнийн их сургуулийн тэргүүний оюутан залууд дуучин бүсгүй муу нөлөөлөл үзүүлнэ хэмээн айж байгаа билээ.


Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment