Wednesday, November 12, 2014

Кристен Стюарт шинэ ”Бүрэнхий”-н эрэлд гарчээ

Кристен Стюарт шинэ "Бүрэнхий"-н эрэлд гарчээ

13 минутын өмнө

Жүжигчин Кристен Стюарт, "Бүрэнхий" романуудыг зохиогч Стефани Майер, найруулагч Кэтрин Хардвик, "Хүйтэн сэтгэл" хүүхэлдэйн киноны найруулагч Женнифер Ли нар "Бүрэнхий" киноны шинэ төслийн трэйлерыг хийсэн байна. Энэ төслийн хүрээнд Lions Gate медиакомпани фэйсбүүк нийгмийн сүлжээтэй хамтран богино хэмжээний уран сайхны кинонууд хийх юм.

Дээр дурдагдсан одод шүүгчээр ажиллах бөгөөд тэд богино хэмжээний кинонуудын найруулагчдыг сонгон шалгаруулах болно.

Энэ сонирхолтой уралдаанд зөвхөн эмэгтэйчүүд оролцох боломжтой. Төслийн хүрээнд эмэгтэйчүүд "Бүрэнхий" киноноос сэдэвлэн 5-10 минут үргэлжлэх ролик бүтээх ёстой аж.

Шүүгч нар зургаан ялагчийг тодруулаад богино хэмжээний кинонуудыг ирэх жил фэйсбүүкээр дамжуулж үзүүлнэ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment