"Хөлбөмбөгийн хаан" хоолонд хордов
44 минутын өмнө
Бразилийн домогт хөлбөмбөгчин Пеле ходоодонд нь асуудал гарсан тул эмнэлэгт хүргэгдсэн байна.Өчигдөр тэрбээр Сантос хотод нэгэн номын нээлтэд оролцох ёстой байсан ч уг үйл ажиллагаа болохоос гурван цагийн өмнө түүний төлөөлөгчид Пеле оролцох боломжгүй боллоо гэдгийг мэдээлжээ.
74 настай домогт тамирчныг Сан-Паулу хотын Альберт Эйнштейны нэрэмжит нэгдсэн эмнэлэгт хүргэсэн аж. Мань хүн хоолны хордлогод орсон бололтой.
Дэлхийн гурван удаагийн аварга тамирчны эрүүл мэндэд ноцтой аюул нүүрлээгүй гэнэ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment