Thursday, November 27, 2014

Өдөр болгон хүйсээ сольдог эр

Өдөр болгон хүйсээ сольдог эр

1 цаг 14 минутын өмнө

Английн иргэн Райан Уигли бигендер хүн аж. Өөрөөр хэлбэл, түүний хүйс байнга "солигдож", өөрчлөгдөж байдаг гэнэ. Заримдаа тэр өөрийгөө эрэгтэй хүн гэж мэдэрдэг бол маргааш нь босоод эмэгтэй "болчихдог" байна. Сэтгэцийн энэ гажгийг сэтгэл судлаачид ч албан ёсоор хүлээн зөвшөөрчээ. Өглөө болгон энэ 22 настай залуу босоод тухайн өдрийн сэтгэл санааны байдлаасаа шалтгаалж эрэгтэй юм уу эмэгтэй хувцас өмсдөг гэнэ. Мэдээж, эргэн тойрныхоо хүмүүсээс өөрийг нь нэг бол Райан, эсвэл Риа гэж нэрлэхийг хүснэ. Заримдаа тэр өдөрт хэд хэдэн удаа хүйсээ солих тохиолдол гардаг байна.


"Надад их хүндрэлтэй санагддаг. Маргааш өдрийнхөө төлөвлөгөөг гаргахын тулд би урьд орой нь оньсого бодож суудаг. Маргааш өглөө ямар хүйстэй болох вэ гэж бодно шүү дээ. Хүүхнүүд надад унаж тусдаг байлаа. Гэхдээ тэд миний энэ онцлогийг мэдээд тэсвэрлэж чаддаггүй юм" хэмээн сонин янзын өвчинтэй эр ярьжээ.

Азаар Райан түүнийг байгаагаар нь хүлээж авсан Кристал Григгс гэдэг бүсгүйтэй танилцав. Энэ бүсгүй Райаныг ямар ч хүйстэй байсан хамаагүй хайрлах болно гэдгээ өгүүлсэн аж. Тэр ч бүү хэл, Кристал бүсгүй түүнийг элдэв доог тохуу хийж, үл ойлгох хүмүүсээс хамгаалдаг гэнэ. Тэрбээр өөрийн найз залууг эмчлэх хамгийн зөв зүйтэй арга бол хайр дурлал хэмээн хэлжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment