Thursday, November 27, 2014

Давхих дуртай бол зам угаана

Давхих дуртай бол зам угаана

12 минутын өмнө

Өнгөрөгч бямба гаригийн өглөө эрт Австралийн Ярравонга хотын орчим дахь хурдны зам дээр тун сонин дүр зураг бий болжээ. Зам арчилдаг ажилтнуудтай огт төсгүй дөрвөн залуу засмал зам дээрээс автомашины дугуйнаас гарсан хар мөрнүүдийг угааж, цэвэрлэж байсан гэнэ.


Салхи татуулан давхих дуртай эдгээр залуучууд урьд өдөр нь тэрхүү зам дээгүүр галзуу хурдтай давхиж, огцом тоормослон дугуйнуудаа шатаах дөхөж байсан аж. Хотынхон айсандаа бараг нуувчинд орох шахжээ.

Харин цагдаа нар дүрсгүй этгээдүүдийн халуун мөрөөр орж, дрифт хийх дуртай залуусыг олоод маргааш нь замыг хөөстэй угаалга хийлгэж цэвэрлүүлсэн байна. Дөрвөн залуу гурван цагийн туршид замыг мөлхөж угаасан бөгөөд дахиж ийм үйлдэл гаргахгүй гэдгээ амлажээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment