Б.Ганзориг нарыг шүүнэ
1 цаг 35 минутын өмнө
"Нийслэл өргөө" ХХК-ийн захирал Б.Ганзориг нарын 11 хүнийг шүүх хурал энэ сарын 19 нд болно. Уг нь хоёр хоногийн өмнө хурал болох байсан ч нэг шүүгдэгчийн өмгөөлөгч нь эрүүл мэндийн шалтгаанаар хуралд ирээгүй тул ийнхүү хойшлуулжээ. Б.Ганзориг нарыг албан тушаалаа урвуулан ашигласан, татвар төлөхөөс зайлсхийсэн, чанар муутай барилга байгууламж ашиглалтад оруулсан, төсвийн хөрөнгийг завшсан хэрэгт сэжиглэн шүүж байгаа юм.Тодруулбал, Б.Ганзориг нарыг Баян-Өлгий аймагт 2012 онд "Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөр"-ийн хүрээнд тус аймгийн 13 сумын 30 багийн байрыг барих тендерт шалгарч 30 барилга барих төсвөөр 19 барилга барьсан. Мөн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны харъяа "Үндэсний цахим архив"-ын барилга, IV амаржих газрын барилгыг барих мөнгийг төсвөөс авсан ч барилгыг ашиглалтад оруулахгүйгээр мөнгийг хувьдаа завшсан хэрэгт буруутгаад байгаа аж.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment