Thursday, November 13, 2014

Өлсвөл толгой илүү сайн ажиллана

Өлсвөл толгой илүү сайн ажиллана

1 цаг 53 минутын өмнө

Хүн өлөн байх тусам түүний уураг тархи идэвхитэй ажилладаг гэдгийг Голландын эрдэмтэд олж мэджээ. Утрехтын их сургуульд суралцдаг оюутнууд уг судалгаанд сайн дураар оролцсон бөгөөд тэднийг хоёр бүлэгт хуваасан байна.

Эхний бүлэгт багтсан хүмүүс тавигдсан даалгавруудыг өглөөний цай уусныхаа дараа бодох ёстой байв. Нөгөө хэсэг нь өлөн дээрээ бодлого боджээ.

Шалгаад үзтэл хоёр дахь бүлэгт багтсан хүмүүс даалгаврыг илүү амжилттай гүйцэтгэсэн аж. Тийм учраас эрдэмтэд маш чухал шийдвэр гаргахаасаа өмнө хэтэрхий их хоол унд идэхгүй байхыг зөвлөв. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment