Охинтой болгосон донортойгоо дотносчээ
43 минутын өмнө
Австралийн 42 настай оршин суугч Амина Харт гэдэг эмэгтэй өөрт нь эр бэлгийн эсээ өгсөн Скотт Андерсен гэдэг эрд дурлажээ. Удамшлын өвчнөөсөө болж энэ эмэгтэй хоёр хүүгээ алдсан гэнэ. 42 насандаа тэрбээр хүүхэд ч үгүй, хайртай нөхөр ч үгүй байсан тул хиймэл үр хөврөлийн аргаар ээж болохоор шийдсэн аж.Хоёр жилийн өмнө тэрбээр цэнхэр нүдэт, шаргал үст охин төрүүлснээ Лэйла гэж нэрийдсэн байна. Тэр мөчид л Харт охиных нь жинхэнэ эцэг хэн болохыг олж мэдэхээр шийджээ.
Уйгагүй хайсны эцэст донор болсон байж магадгүй эрэгтэйг цахим ертөнцөөр хайж олоод харилцаа тогтоохыг хүсэв. Тухайн үед фермер эр Андерсен хамтран амьдрагчтай байсан бөгөөд тэр эмэгтэй нь түүнийг хорвоод мэндлэхэд хүргэсэн охинтойгоо дэндүү их цаг хугацааг өнгөрүүлж байна гээд хаяад явжээ. Хэсэг хугацааны дараа Андерсен, Харт нар үерхэж эхэлсэн аж. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment