Tuesday, November 4, 2014

Касильяс дээд амжилт тогтоов

Касильяс дээд амжилт тогтоов

51 минутын өмнө

Испанийн Эзэн хааны баг гэгддэг "Реал"-ын хаалгач Икер Касильяс Аваргуудын лигийн хэсгийн дөрөв дэх тоглолтод Английн "Ливерпүүл" багийн эсрэг багийнхаа үндсэн бүрэлдэхүүнд багтан талбай дээр гарчээ. Ингэснээр 33 настай хаалгач эр Аваргуудын лигт оролцсон тоглолтынхоо тоогоор дээд амжилт тогтоов.


Өдгөө Касильяс Аваргуудын лигт 144 тоглолтод оролцсон амжилтыг үзүүлээд байна. Энэ үзүүлэлтээрээ тэрбээр "Барса"-гийн хагас хамгаалагч Хавиг давж гарлаа. Хави 143 тоглолтод оролцоод байгаа билээ. Касильяс "Реал"-д 1998 оноос хойш хүчин зүтгэж байгаа билээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment