Аавынхаа амьддаа аваагүй шагналыг одоо аваад яах юм
Өчигдөр 12 цаг 33 минут
Дуунд дуртай ард түмнийхээ дунд "Ардын дууны Адараа" нэрээрээ хайрлагдан хүндлэгдсэн П.Адарсүрэн агсанг үеийн үед мартах учиргүй юм. Цагтаа "Арын сайхан хангай", "Амартүвшин", "Хулсан ташуур" зэрэг дуу нь хурсан олны сонорыг мялааж, мэлмийг гийгүүлж явсан бөгөөд уг хүний амьдралын сүүлчийн үеүд нь дэндүү гунигтай, хэцүүхэн өнгөрсөн гэдгийг найз нөхөд, ах дүү, үр хүүхдүүд нь сайн мэддэг юм.Хүмүүсийн дам яриагаар "Архинд орсон, ядуухан амьдардаг байсан. Бусдад хорлогдож амиа алдсан" зэрэг янз бүрийн таамаг яриа байдаг юм билээ. Харин энэ хүн ид залуу халуун насандаа улсынхаа нэрийг өндөрт гаргаж, хаана л уралдаан наадам болно тэнд оролцож Монгол Улсаа мандуулж явсан бөгөөд төр, засаг авьяас хөдөлмөрийг нь үнэлж Гавьяат жүжигчин гэх цолыг олгоогүйд П.Адарсүрэн гомдож, гундуухан явдаг болсон гэж амины найз нь хуучилж байсан удаатай.
Гэтэл өнгөрснийх нь дараа дээрхи шагналыг нөхөн олгоно гэх мэдээлэл үр хүүхдүүдийнх нь чихэнд хүрсэн бололтой. Тэд "Аавынхаа амьддаа аваагүй шагналыг бид аваад яах юм? Юу хийх юм, авахгүй ээ" гэсэн бодолтой байгаа гэсэн шүү. Дашрамд сонирхуулахад, талийгаачийн найз нар нь "Адараа маань айл гэрийн жавар үргээсэн сайхан дуучин байсныг ард түмэн мартах учиргүй ээ" гэж ярьдаг юм.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment