Месси Испаниас зугтана
Өчигдөр 12 цаг 29 минут
Испанийн хөлбөмбөгийн "Барселона" багийн довтлогч Лионель Месси татварын газрынхны зүгээс дэндүү их "анхаарал, халамж" тавьж байгаа учраас тус улсын аварга шалгаруулах тэмцээнийг орхихоор шийджээ. Аргентины шигшээ багийн ахлагч залуу татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдон Испанийн төсөвт 52 сая орчим евро оруулсан ч түүний хэрэг урьдын адил хаагдаагүй байгаа юм."Татварын асуудалд орооцолдсон өөр мундаг тамирчид ч бий. Гэхдээ тэд бүгд асуудлаа эвээр шийдсэн. Хаби Алонсо, Икер Касильяс, теннисчин Рафаэль Надаль нарыг дурдаж болно.
Харин Месси шүүхээр асуудлаа шийдүүлсэн цорын ганц тамирчин. Эвгүйтвэл тэр өргөст торны цаана ч сууж мэднэ. Тэр Испаниас залхсан учраас явахыг хүсч байгаа" хэмээн түүнд ойрхон эх сурвалж өгүүлэв.
Месси "Барса"-д Роналду "Реал"-д хүндлэгддэг шиг үнэлэгдэхгүй байгаа учраас багаа орхих хүсэлтэй байгаа гэнэ. Каталонийн баг түүнийг 2016 онд худалдах төлөвлөгөөтэй байгаа аж.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment