Ирэх онд сургууль, цэцэрлэгт төрөөс дэмжлэг үзүүлэхгүй
26 минутын өмнө
УИХ нэгдсэн чуулганаараа ирэх оны төсвийг батлах ч баталж чадахгүй, ямар нэгэн шийдэл үр дагаварт хүрэхгүй гацаачихаад байгаа юм. Энэ тал дээр гишүүдийн зүгээс янз бүрийн байр суурь илэрхийлж байгаа ч МАН-ынхан ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа.Тус намын дарга М.Энхболд "Улсын төсвийг өргөн барьсны дараахь сар гаруйн хугацаанд бид шаардаж байж нэг удаа буцаасан. Ингээд бидний хэлсэн завсаруудыг хийгээд дахин оруулж ирсэн. Одоо бид хуулиар хоёр долоо хоногийн дотор улсын төсвийг хэлэлцэж батлах ёстой. Анхны хэлэлцүүлэг нь л явсан байна. Үүний дараа гурван ч хэлэлцүүлэг хийх ёстой. Эрх баригчид энэ талаар хэлж ярьж байгаа УИХ-ын гишүүн бүрийн санал тус бүрийг бодож боловсруулж, асуудалд бодитой хандах нь чухал. Ер нь эрх баригчид МАН-ын гишүүдийн хэлсэн, ярьсны эсрэг байх ёстой гэж кнопдсоор байтал энэ улс орон чинь маш эвгүй байдалтай болох гэж байна. Хамгийн сүүлийн жишээ татахад, гишүүн Ч.Хүрэлбаатарын байнгын хороон дээр гаргасан саналыг сөрөг хүчний гишүүн гэдэг утгаар "Энэ саналыг унагаах л ёстой" гэсээр байгаад унагачихсан. Гэтэл үүний цаана хувийн өмчийн сургууль, цэцэрлэгүүдэд төрөөс дэмжлэг үзүүлдэг бүх үйл явц 2015 онд зогсох байдалтай болж байгаа юм" гэжээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment