Рэдклифф Биберын нууцыг мэдэхийг хүсдэг
1 цаг 17 минутын өмнө
Саяхан "Эвэр" кинонд тоглосон Их Британийн 25 настай жүжигчин Дэниел Рэдклифф дүрсгүй дуучин Жастин Биберын нууцад нэвтрэхийг хүсэж байгаагаа өгүүлэв.Учир юунд вэ гэвэл, киноны зохиолд Рэдклиффын баатар нэгэн өглөө сэрээд өөрт нь эвэр ургасан гэдгийг олж мэднэ. Эвэрнийхээ тусламжтайгаар тэр залуу хүмүүсийн бодол санааг унших чадвартай болдог бөгөөд тэдний муу муухай үйлдлийг илчилнэ. Британийн телевизэд өгсөн ярилцлагадаа Дэниел ийм чадвартай байсан бол түүнийгээ Жастин Бибер дээр шалгаж үзэх байсан гэдгээ ярив.
"Өдөр болгон л бид түүний тухай дэндүү их мэдээлэл олж мэддэг. Үнэндээ дийлэнхи нь худал хуурмаг зүйл байдаг. Би түүний бодит байдлыг олж мэдэхийг хүснэ. Шидэт эвэртэй бол үүнийг амархан хийчих байх" гэж Рэдклифф өгүүлжээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment