Эрүүгийн төлөөлөгчийн ялыг хэвээр үлдээв
Өчигдөр 15 цаг 15 минут
Энэ оны нэгдүгээр сард цагдаагийн ажилтан согтуугаар жолоод барьж яваад хүн дайрчихаад зугтсан хэрэг гарсан билээ. 74-70 СЭА улсын дугаартай "Тоёота Креста" маркийн машиныг согтуугаар жолоодон замын хажуугаар явж байсан иргэн М-ыг дайрч, амь насыг нь хохироогоод хэргийн газраас зугтсан Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Цагдаагийн хэсгийн эрүүгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Ц.Ууганжаргалын хэргийг тус аймаг дахь Сум дундын 20 дугаар шүүх хэлэлцэж, түүнд гурван жил нэг сар хорих ял оноожээ. Тэрбээр уг ялыг эсэргүүцэн давж заалдсан ч өчигдөр Давж заалдах шатны IX шүүх уг хэргийг хэлэлцэн анхан шатны шүүхээс оноосон ялыг хэвээр үлдээсэн байна.Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment