Wednesday, November 26, 2014

Фабрегас: Серхио Рамос над руу ярьсан бол...

Фабрегас: Серхио Рамос над руу ярьсан бол...

42 минутын өмнө

"Чэлси" багийн хагас хамгаалагч Сеск Фабрегас Испанийн шигшээ багт хамт тоглодог Серхио Рамостай хэл амаа ололцсон гэж мэдэгдэв. Гэхдээ тэрбээр дургүйцлээ хэвлэлээр дамжуулж илэрхийлсэн "Реал"-ын хамгаалагчийн үйлдэлд гутарсан гэдгээ нуусангүй. Рамос хэд хоногийн өмнө Фабрегас, Диего Коста нарыг Испанийн шигшээ багт тоглох хүсэлгүй байна хэмээн шүүмжилсэн билээ.


"Би энэ талаар юу бодож байгаагаа бүгдийг нь түүнд хэлсэн. Хэн нэгэн намайг итгэл даах хүн биш гэж хэлэхийг би хүсэхгүй. Би Испанийн шигшээд есөн жил тоглож, түүний өмсгөлтэй 94 тоглолтод оролцсон. Тэр болгонд би улс эх орноороо бахархаж байсан. Рамос бид хоёр залуучуудын шигшээ багаас авахуулаад хамт тоглож байгаа. Тэгэхээр тэр надад ийм зүйлийг хэвлэлээр дамжуулж хэлсэн нь утгагүй юм. Би түүнд над руу утасдаад бүх зүйлийг өөрт минь хэлчихэж болох л байсан хэмээн өгүүлсэн. Одоо бид хоёр бүгдийг ярилцсан учраас асуудал үүгээр дуусах байх" хэмээн Фабрегас мэдэгджээ.


Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment