Wednesday, November 5, 2014

Кидд Прохоровыг халз тулаанд дуудлаа

Кидд Прохоровыг халз тулаанд дуудлаа

1 цаг 3 минутын өмнө

Сагсан бөмбөгийн "Милуоки Бакс" багийн ахлах дасгалжуулагч Жэйсон Кидд "Брүклин" багийн удирдлага түүний араас элдэв зүйл ярихаа үргэлжлүүлж байгаад дургүйцлээ илэрхийлжээ. "Нэтс" багийн эзэн Михаил Прохоров Киддын талаар таагүй зүйл ярьсан юм.

Жэйсон Кидд "Брүклин"-д ердөө ганцхан улирал ажиллахдаа түүнийг плэй-оффын шатанд шалгаруулж чадсан билээ. Гэвч өөрийн эрх хэмжээг өргөжүүлж чадаагүй учраас "Милуоки" руу тавьж явуулахыг шаарджээ.

"Би аль эрт багаа сольсон хүн. Гэвч ямар нэг учир нь үл ойлгогдох шалтгаанаар тэд миний араас шавар шавхай цацахаа үргэлжлүүлж байна. Ярьж л байг л дээ. Болдогсон бол би Прохоровтой халз тоглолт хиймээр байх юм. Яагаад ингээд байгааг нь өөрөөс нь асуувал зүгээр байлгүй" хэмээн Кидд гомдоллов. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment