Thursday, November 13, 2014

Жүжигчин Р.Анхнямын шалдан зураг дахин хэл ам дагуулав

Жүжигчин Р.Анхнямын шалдан зураг дахин хэл ам дагуулав

1 цаг 2 минутын өмнө

Ээж болоод уран бүтээлээсээ хэсэг завсарлагаа авсан жүжигчин Р.Анхнямын нүцгэн зураг дахин шуугиан тарьж эхлэв. Түүний нүцгэн биеэ морин хуураар халхлан авахуулсан зураг нь мэргэжлийнхний шүүмжлэлийг ч хүртээд эхлэв. Холливудын нэрт найруулагчийн хүсэлтээр нүцгэлсэн гэх түүнийг нутаг нэгтнүүд нь муулж, "Эрээ цэрээ алдсан эмэгтэй вэ? Монгол түмний хоймороо дээдэлж, шүтдэг морин хуурыг салтаандаа хийгээд яаж байгаа юм бэ?", "Үүнийг согтуу байхад нь найзууд нь онгироож байгаад ийм зураг авахуулсан юм болов уу, Үнэндээ харахад ой гутаж байна" гэсэн үгсээр муулж, олон хүн цахим ертөнцөөр шэйрлэж харагдана.

Р.Анхнямын хувьд "Хүний амьдрах, орших үндэс бол секс. Гэхдээ сексийг яаж ч ярьсан хүмүүсийн чихэнд таатай сонсогддоггүй л дээ. Би сексийг хэзээ ч замбараагүй зүйлтэй хольж хутгадаггүй. Хайргүй зугаа цэнгэлийн агуулгаар секс хийвэл маш их алдаанд хүрэх аюултай харьцаа" хэмээн мэдэгдэж байсан удаатай.

Одоогоос олон жилийн өмнө нүцгэн зургаа авахуулан шуугиан тарьж, Монголын хүсэмжит бүсгүйгээр тодорч, эрчүүдийн анхаарлыг багагүй татаж явсан жүжигчин бүсгүй Монголын анхны эротик кино болох "Хоёр өдөр, гурван шөнө" кинонд анх нүцгэлж, дараа нь "Сексийн эрх чөлөө", "Надтай гэрлээч" зэрэг кинонд хагас нүцгэн байдлаар тоглож байсныг мэдэх хүн цөөнгүй байх. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment