Friday, November 28, 2014

NBA өөрчлөлтөд бэлэн үү?

NBA өөрчлөлтөд бэлэн үү?

25 минутын өмнө

"Даллас Мэверикс" багийн эзэн Марк Кьюбан Зүүн болон Баруун конференцийн багуудад дахин хуваарилалт хийх санаачлагыг гаргажээ. Түүний бодлоор бол "Даллас", "Сан-Антонио", "Хьюстон", "Шинэ Орлеан" багууд Зүүн бүсэд багтаж, эргээд "Чикаго", "Индиана", "Детройт", "Милуоки" багууд Баруун конференци рүү орох ёстой аж.

Энэ талаар Кьюбан "Энэ нь болохгүй зүйл биш. Иймэрхүү өөрчлөлтүүд өмнө нь олон удаа гарч байсан. Ингэсэн тохиолдолд багуудын хүч тэнцэж, лигийн тоглолтууд улам сонирхолтой болно. Өрсөлдөөн ширүүсэж, хөгжөөн дэмжигчид ч баясах болно" гэж ярьжээ. Түүний баг өнгөрсөн улирлыг 49-33 гэсэн үзүүлэлттэйгээр өндөрлүүлсэн билээ. Тэд Баруун бүсэд наймдугаар байрт орсон юм. Хэрэв техасчууд Зүүн бүсэд тоглож байсан бол гуравт жагсах байсан гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment