Wednesday, December 17, 2014

Мэйвезер: “Амир Ханыг хэн ч мэдэхгүй”

Мэйвезер: "Амир Ханыг хэн ч мэдэхгүй"

12 минутын өмнө

Дэлхийн шилдэг боксчдын чансааг тэргүүлэгч Америкийн ширэн бээлийтэн Флойд Мэйвезер Британийн боксчин Амир Хантай тулалдах сонирхолгүй байгаа гэнэ. Харин тэр рингэн дээр Филиппины боксчин Мэнни Пакьяотой нударга зөрүүлэх хүсэлтэй байгаа аж.

"Амир Хан эхлээд нэр цуутай болох хэрэгтэй. Одоо бол хэн ч Амир Хан гэгч хэн бэ гэдгийг сайн мэдэхгүй. Зөвхөн манай хүрээнийхэн л мэдэх байх. Тэр хэсэг хугацаанд хүлээх хэрэгтэй болов уу. Одоо бол би Пакьяотой тулалдахыг хүсэж байна. Эхлээд бид хоёр сэргээшийн сорилоос болоод тулалдаж чадаагүй. Удаад нь тэр 40 сая доллараас татгалзсан. Одоо ямар шалтаг, шалтгаан тоочихыг би хэлж мэдэхгүй. Гэхдээ бидний тулаан болно гэдэгт найдаж байна" хэмээн Мэйвезер ярьжээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment