Wednesday, December 17, 2014

Архины халуундаа галт тэрэгний дор орох дөхжээ

Архины халуундаа галт тэрэгний дор орох дөхжээ

28 минутын өмнө

Архидан согтуурсан үедээ галт тэргэнд дайруулж амиа хорлох гэж байсан иргэнийг Цагдаагийн алба хаагчид аварчээ. Тодруулбал, Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 20-р хорооны хэсгийн байцаагч а/х Д.Мөнхболд а/а Г.Зоригтбаатар мөн олон нийтийн цагдаа С.Чулуунбаатар нар БГД-н 20-р хороо Барс-2 худалдааны төвийн урд вагоны зам дээр эмэгтэй хүн хэвтээд байна гэсэн мэдээллийг иргэдээс хүлээн авч шуурхай шалгасны эцэст Ю овогтой С нь согтуугаар галт тэрэгний зам дээр хэвтэн амиа хорлох гэж байсныг галт тэрэгний замаас татан холдуулж амь насыг нь аварсан байна. Улмаар уг иргэнийг төмөр замын цагдаагийн ажилтнуудад хүлээлгэн өгчээ. Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment