"Титаник"-ийн зорчигчийн захидал 12 мянган доллараар зарагджээ
36 минутын өмнө
Бостон хотын RR дуудлага худалдаан дээр осолдсон "Титаник" хөлөг онгоцноос амьд үлдсэн нэгэн зорчигч эмэгтэйн захидал худалдаалагджээ. Тэрхүү захидлыг 11875 доллараар өөрийн болгосон хүний нэрийг нууцлав.1912 оны тавдугаар сард бичигдсэн тэрхүү захидлын эзэн бол чинээлэг хүмүүст хувцас урлаж өгдөг загвар зохион бүтээгч Люсиль Дафф-Гордон гэдэг эмэгтэй юм. Энэ эмэгтэй, түүний нөхөр, өөр 10 хүн 40 хүний суудалтай завин дээр суугаад амь аврагдсан билээ.
Энэ аврах хэрэгслийг хэвлэлийнхэн Моney Boat буюу "Мөнгөний завь" гэж нэрлэсэн аж. Дафф-Гордоны нөхрийг хөлөг онгоцны багийн гишүүдэд мөнгө өгөөд сүйрч буй онгоцноос завийг хурдхан шиг холдуулсан гэж буруутгасан юм. Гэвч хожим нь тэрхүү буруутгалыг үгүй хийсэн билээ. Хожим нь Дафф-Гордон "Ер нь бол бид амиа бодож муухай үйл хийсэн болов уу. Гутамшигтай биш гэж үү?" хэмээн бичсэн байдаг аж. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment