Гэм буруугүй эр 40 жил шоронд суужээ
1 минутын өмнө

АНУ-ын Умард Каролина мужид 70 настай Жозеф Слэж гэдэг эр бараг 40 жил өргөст торны цаана суусны эцэст шоронгоос суллагджээ. Шүүгчдийн зөвлөл мань хүнийг Элизабеттаун хотын нэгэн оршин суугч эмэгтэй болон түүний охиныг хороосон хэрэгт эндүүрч ялласан гэдгийг тогтоосон байна.
Түүний эсрэг мэдүүлэг өгч байсан нэгэн гэрч өөрийн хэлсэн үгнээс буцжээ. Тэр хүн шүүх хуралдааны явцад Слэжийг үйлдээгүй хэрэгт нь буруутгасан болох нь тогтоогдов.
Мөн ДНХ шинжээч Слэжийг уг гэмт хэрэгт ямар ч холбогдолгүй гэсэн дүгнэлт гаргажээ. Тойргийн прокурор Жон Дэвид экс ялтан эрээс уучлал хүсээд "Тогтолцоо маань том алдаа гаргажээ. Шоронд ямар ч гэм зэмгүй хүн хоригдсон байна" гэж мэдэгдсэн байна.
Шүүгчдийн шийдвэрийг уншиж танилцуулангуут Слэж хэсэг хугацаанд хөшиж орхисон бөгөөд дараа нь өмгөөлөгч болон гэр бүлийнхнийгээ тэвэрсэн аж. Мань хүн зөөлөн орон дээр унтаж, усан сан дотор сэлэхийг тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийлжээ. Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment